2011/11/27

ШУА-ийн харъяа Баян-Өлгий аймаг дахь Нийгэм, Эдийн засгийн судалгааны төв

ШУА-ийн харъяа Баян-Өлгий аймаг дахь Нийгэм, Эдийн засгийн судалгааны төв Монгол улсад орчин үеийн шинжлэх ухааны байгууллага Судар бичгийн хүрээлэн байгуулагдсаны 90 жил, Шинжлэх Ухааны Академи байгуулагдсаны 50 жилийн ойд зориулж, “Төрөлх нутгийн хөгжил: Өнөө ба ирээдүй” сэдэвт онол практикийн бага хурлыг өнөөдөр зохион байгууллаа.  Бага хурлыг тус төвийн захирал Г.Золбаяр нээж хэлэхдээ “Манай төв Судар бичгийн хүрээлэнгийн 90,  ШУА-ийн 50 жилийн ойн баярыг эрдэм мэдлэгийн баяр болгон тэмдэглэж байгаа. Тиймээс аймаг дахь их, дээд сургуулийн оюутан залуусын дунд танин мэдэхүйн “АХА” тэмцээн, ахлах сургуулийн сурагчдын дунд “эссэ” бичлэгийн уралдаан, эрдэмтэн судлаачид, их дээд сургуулийн оюутнуудын дунд онол практикийн бага хурал зохион байгуулж байна” гэж онцлон хэлэв.

            Онол практикийн бага хурлаар төрөлх нутгаа хөгжүүлэх боломжуудын талаар олон сонирхолтой илтгэл тавигдлаа.
Мэдээг бэлтгэсэн : ШУА-ийн харъяа Баян-Өлгий аймаг дахь Нийгэм, Эдийн засгийн судалгааны төвийн эрдэм шинжилгээний ажилтан Н.Эрдэнэбаяр

2011.11.25

2011/11/21

Алтайн Урианхайн нуман тамганы хэлбэр дүрсийн тухай


Алтайн Урианхай ястны малын нуман тамганы хэлбэр дүрсийн тухайд

Магистр.Бөхбуурал Тогосын Батсүх.
 Баян-Өлгий аймгийн Ойрад судлалын төвийн судлаач
Урианхайчуудын малын нуман тамга элкин овгуудын тооноос хамааран үндсэн ба үүсмэл олон дүрс хэлбэртэй байдаг. Малын нуман тамганы дүрс хэлбэрийн талаар яг таг тоолж тогтоосон нь одоо хэр байхгүй. Иймээс нуман тамганы үндсэн төрлүүдийг нарийвчлан тогтоож түүнээс салбарласан үүсмэл дэд төрөл хэлбэрүүдийг илрүүлэн гаргаж судлах нь зүйтэй хэмээн Ойрад судлал өнөө ба ирээдүй олон улсын эрдэм шинжилгээний бага хурал дээр тавьсан илтгэлдээ санал дэвшүүлж байсан билээ. Нуман тамганы төрөл гэхээсээ хэлбэр дүрс хэмээн үзэх нь зүйтэй юм. Монгол хэлний тайлбар тольд төрөл –анги зүйл, янз төрөл, хэлбэр-үзэгдэх байдал, төлөв, хэлбэр дүр,хэлбэр дүрс хэмээн зааснаас үзэхэд адууны тамганы нэг төрөл нуман тамга бөгөөд түүний олон хувилбар нь үзэгдэх дүрс хэлбэр юм.
Урианхайн малын нуман тамга олон хэлбэр дүрстэй боловч чухам тэдгээрийн ялган салган төрөлжүүлж ангилаагүй бөгөөд нуман тамганы тэдгээр олон хэлбэр дүрсийг ижил төстэй болсон эрс ялгаатай байдлыг нь харгалзан хооронд нь зааглан хэлбэр дүрсийн ангиллыг нь тогтоохыг хичээв.
Одоогийн Баян-Өлгий, Ховд аймгийн нутаг дэвсгэрт оршин суудаг Алтайн урианхайчууд нь баруун болон зүүн амбаны урианхайчуудын уламжлалт нуман тамгыг хэрэглэж байна. Хэдийгээр өтгөс буурлууд өдгөө цөөрч зан заншлаа мэддэг хүмүүс буюу аман эх сурвалжийн тоо эрс багассан ч гэсэн ард түмний дотор уламжлалт нуман тамганы хэлбэрүүд зохих хэмжээнд хадгалагдан үлджээ.
Илүү ихийг энд дарж үзнэ үү!

2011/10/21

Тывачуудын “Хей аът” наадмын талаарх мэдээлэл

     Алтайн сүрлэг уулс Таван Богд, Цэнгэл Хайрханы бэлд ариун урсгалт Ховд, Харганат, Цагаан голоос ундааланхан төрж өссөн, өвөг дээдсийн буурал түүх шастираа мартаагүй, түүнийгээ өвлүүлэн үлдээхийн төлөө хүчин зүтгэж, санаачилга гарган ажиллаж амьдарч яваа Баян-Өлгий аймгийн Цэнгэл суман дахь Монгол Улсын хүн амын Цөөнхийн цөөнх болсон Тыва Үндэстэний уламжлалт “Хей аът” наадам дөрөв дэх удаагаа 2011.09.10, 11-ны өдрүүдэд “Шар нуур” хэмээх газарт сайхан болж өнгөрлөө.                                         
    Наадмын гол зориого нь Тыва ард түмний түүх судар, ёс заншлыг өвлүүлэн үлдээх, хамгаалах, сэргээх, түүнийг бусдад сурталчлах, харилцан суралцахад оршино.

2011/07/27

Соёлын биет бус өв, түүний өвлөн тээгчийг бүртгэнэ


Монгол улсын Үндсэн хуульТөрөөс баримтлахсоёлын бодлогоСоёлын тухай хуульСоёлын өвийг хамгаалах тухай хууль болон бусад хууль тогтоомжолон улстай байгуулсан гэрээконвенцийн үзэл санаанд нийцүүлэн Монголулс дахь соёлын биет бус өвийн язгуур хэв шинжтүүнийг өвлөгчдийг тогтоохбүртгэх,баримтжуулаххадгалж хамгаалахөвлүүлэн хөгжүүлэхөвлөн тээгчдэд дэмжлэгтуслалцаа үзүүлэхурамшуулах үйл ажиллагааг зохицуулах зорилгоор БСШУ-ны сайдын 414 дүгээр тогтоолоор "Соёлын биет бус өвтүүнийг тээгчийг тогтоохбүртгэхжурам батлагдан гарлаа.

2011/07/17

Соёлын Гавъяат Зүтгэлтэн Шалмаагийн Ёолк

Ер аль нэгнээс нь салгаж бодохын аргагүй зүйл гэж байх. Ухаандаа Монголын үндэсний телевизийн цэнгээнт “Агшин” нэвтрүүлгийн нэрийг дурдахад тус нэвтрүүлгийн хөтлөгч, сэтгүүлч Ш.Ёолк, эсвэл Ш.Ёолк гэхээр “Агшин” нэвтрүүлэг санаанд орж ирэх жишээтэй.
Манайдаа л хуруу дарж тоологдох чадварлаг цөөхөн хөтлөгч нарын нэг нь Соёлын гавьяат зүтгэлтэн Шалмаагийн ЁОЛК. Хурц тод хэллэг, ялимгүй марзагнал, алиа хошин яриагаараа үзэгч сонсогчдыг цаг ямагт байлдан дагуулж байдаг энэ эрхэм багадаа ямаршуухан хүүхэд байснаа ийн дурсах.

Э.БААТАРЖАВ: ЦООР БОЛ ХҮН ТӨРӨЛХТНИЙ УУГАН ХӨГЖИМ

Тэр нүдээ анин, Алтайн өндөр уулсын хавцлаар улин шуугих салхины исгэрээ, усны харгиа мэт дуугарах цоор хөгжмөө аялгуулан дарна. Урианхайн туульч, хөөмийч, цоорч Э.Баатаржавынд зочлохдоо ЮНЕСКО-гоос дэлхийн биет бус соёлын өвийн жагсаалтад хүндэтгэлтэйгээр багтаасан цоор хөгжимтэй ийн танилцлаа. Хамаг анхаарлаа эгшиглүүлж буй аялгуундаа хандуулах тэрбээр “Их Хөгсүү” наадмын үеэр ардын авьяастнуудын нэгдсэн тоглолтын салхийг хагалах үзүүлбэрээ бэлдэж байгаа нь энэ. Замын түгжрэл, хотын гудмаар хором мөч бүртэй уралдан шогших хүмүүсийн алхаа гээд л яарч адгасан их хотын амьдралаас түр ч атугай ангижрах боломж олгож, өндөр уулсын цаанаас наран мандаж, өглөөний жаврыг үргээх мэт байгалийн сайханд аялуулах цоор хөгжмийн тухай түүнтэй хөөрөлдлөө.

Урианхайн Хөх Уулс

Асар тэнгэрийн амраг-Урианхайн хөх уулнаас
Архлаатай юм шиг мөнхийн манан холдохгүй
Айдас гэрэлтэх үдшийн цагаар ширтэхэд
Аяа мянган одны гэрэл адил тунгалаг сүмбэр
Уйдашгүйн эрхээр өнө удаан ноёлог сүндэрлэж
Умрын уулс мөргөлчин адил араас нь хошуурна

Төр нийгмийн зүтгэлтэн Тамжидын Сурахбаяр

Монголын ард түмний эв нэгдэл, эрх чөлөө тусгаар тогтнол, хувьсгалын ялалтыг бататган бэхжүүлэх, хязгаар нутгийг тохинуулах, аугаа үйлсэд алд биеийн алжаал зүдрэлийг умартан цаг наргүй зүтгэж явсан хүний нэг бол Алтайн урианхайн долоон хошууны Зүүн амбаны хошууны харъяат өргөн олноо Улсын бага хурлын нарийн бичгийн дарга хэмээн алдаршсан Тамжидын Сурахбаяр юм.

2011/07/09

Баян-Өлгий аймгийн Буянт сумын ардын авъяастан, туульч Бокааны Болд

Баян-Өлгий аймгийн Булган сумын бий биелээч Магсарын Цэвэг

video

Ховд аймгийн Дуут сумын Хөөмийч, туульч Э.Баатаржав

video

Ховд аймгийн Мөнххайрхан сумын багш Бөхөө

video

ЮНЕСКО-гийн тэргүүн, хатагтай Ирина Бокова манай гэрээр зочиллоо

Засгийн газрын тэргүүний урилгаар манай оронд айлчилж байгаа ЮНЕСКО-гийн ерөнхий захирал Ирина Бокова өнөөдөр талбай дээр болсон арга хэмжээг сонирхож явахдаа манай гэрээр зочилоод гарлаа. Түүнийг дагалдаж Монгол улсын Боловсрол, Соёл, Шинжлэх Ухааны Сайд ноён Отгонбаяр болон албаны бусад хүмүүс байлцлаа. 

Урианхай сураар 120 гаруй харваачид цэц мэргэнээ сорьлоо

Урианхай сурын харваанд аймаг, дүүргийн 120 гаруй харваачид цэц мэргэнээ сорьсон байна. Уг харваанд Улсын мэргэн 10, спортын мастер 20 оролцож залуу харваачидтай цэц мэргэнээ сорьсон байна. 

2011/05/11

Намчирхал хэрээс хэтэрч, улс орны хөгжилд чөдөр тушаа болж байна

1990 оны цагаан морин жилийн ардчилсан хувьсгалын нөлөөгөөр манай улсын иргэд үг хэлэх, эвлэлдэн нэгдэх, хувийн өмчтэй болох, гадаад паспорттой болж олон улсад чөлөөтэй зорчдог болох зэрэг маш олон эрх, эрх чөлөөг эдэлдэг болсон нь хэн бүхэнд таатай. 
Хүн төрөлхтөний мөрөөдөл болсон эдгээр эрх, эрх чөлөөг монгол хүн харин ч нэг эдэлж, дэлхийн соёлт хүн төрөлхтөнтэй хөл нийлүүлэн алхаж буй хэдий ч, бас хэтрүүлэх, хэтийдүүлэх зэрэг сөрөг үзэгдлүүд нийгэмд гарсаар байна. УИХ-аас энэ талаар хэлэлцэж, засаж сайжруулсаар байгаа хэдий ч улсын маань хөгжилд саад болж байгаа хамгийн том нэгэн сөрөг үзэгдлийн тухай дурдахгүй өнгөрч болохгүй нь.
Дуугараад зогсохгүй, үүнтэй эрс тэмцэхгүй бол, энэхүү нийгмийн үзэгдэл иргэдийн маань үзэл бодол толгойг бүрэн угаагаад зогсохгүй, улмаар улсын хөгжил, тусгаар тогтнолд ч саад учруулж мэдэхээр газар авч байна. Энэ бол НАМЧИРХАХ буюу намаар хуваагдах нийгмийн үзэгдэл юм. (Энэ нь хэдийгээр нийгэмд байх л үзэгдлийн нэг боловч, хэтэрвэл нэн аюултай үр дагаварт хүргэдэг ажээ.)  

2011/05/03

МОНГОЛ


Домогт Бөртэ чонын удам
Догшин хар сүлдний эзэн
Дорно, өрнийг цөмлөсөн алдар
Доройтовч мөхдөггүй аварга
            Эзэн Чингисийн ясны хэлтэрхий
            Эх Бөртийн цусны дусал
            Зэрлэг овгийн сүнс
            Зэв жанжны зэрлэг сум