2011/07/08

Монгол туургатны өдрүүд Улаанбаатар хотод VII/5-VII/9




“Монгол туургатны өдрүүд” арга хэмжээний үргэлжлэл болох “Язгуур урлагийн өдөр” өнөөдөр болно. Манай улсын өнцөг булан бүрээс ирсэн ардын авьяастнууд язгуур урлагийн гайхамшгийг мэдрүүлэхээр Сүхбаатарын талбайд чуулахаар зэхжээ. 

Энэ өдөр урианхай ард түмний ёс заншлыг харуулсан соёлын бүтээл хүмүүсийн сонирхлыг ихэд татаж байлаа. Их эзэн Чингис хаантай дотно нөхөрлөж ирсэн урианхай түмний 200-300 жилийн түүхт гэрийг барьсан нь талбайгаар өнгөрөх хүмүүсийн нүдийг хужирлав. Урианхай ард түмэн ямар их авьяас билэгтэй ард түмэн байсныг тэдний эдэлж хэрэглэдэг зүйлсээс харж болохоор. 

Тэд Баян-Өлгий, Ховд аймгаар долоон хошуу нутаглаж ирсэн түүх соёлын өв сан арвин ард түмэн билээ. Урианхайн зургаан үе дамжсан эдлэл хэрэглэлүүд мөн сонирхолтой. Монгол баатруудын зэр зэвсэг, хуяг бамбайг урлан хийхэд гал хөөргөддөг хөөргө, дахин давтагдашгүй хийцтэй сүлжмэл хазаар, Урианхай хатдын эдэлж хэрэглэж байсан морин толгойгоор хийсэн эртний цүнх зэргээс тэдний гайхамшигт соёлыг харж болно. 
Урианхайн түмэн гурван өдөр тууль хайлаад ч дуусдаггүй гэж домогт өгүүлсэн байдаг.
 “Язгуур урлагийн өдрөөр Баян-Өлгий аймгаас оролцож буй ардын авьяастнууд экел, цуур хөгжмөө татаж, “Алтайн магтаал” хайлж, Урианхай түмнийхээ язгуур урлагийн дээжээс сонирхуулах юм.

Б.Хулан 


Мэдээллийн эхийг энд дарж үзнэ үү.

No comments:

Post a Comment